БИДНИЙ ТУХАЙ

Эс Жи Эм Эс ХХК нь Оюу Толгойн үндэсний ханган нийлүүлэгч байх шаардлагыг хангасан дотоодын хөрөнгө оруулалттай компани юм. Бид Өмнөговь аймгийн Даланзадгадад бүртгэлтэй ба Улаанбаатарт оффистойгоор үйл ажиллагаа явуулдаг. Вагнер Ази Групп компаний борлуулдаг бүхий л КАТ болон КАТ бус бүтээгдэхүүн, худалдан авалтын дараах засвар, сэлбэг үйлчилгээг харилцагчдад үзүүлдэг.

Эс Жи Эм Эс ХХК нь ил болон далд уурхайн тоног төхөөрөмжүүдийг уул уурхайн салбарт нийлүүлэхээс гадна Кат-ын зам, барилга, эрчим хүчний тоног төхөөрөмжүүд мөн бусад нэр хүнд бүхий брэндүүдийн тоног төхөөрөмжийг зах зээлд нийлүүлдэг.

Бид мэдлэг, туршлагаараа харилцагчдынхаа бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлэн ажилласаар байх болно. Бид зөвхөн тоног төхөөрөмж нийлүүлээд зогсохгүй түүний борлуулалтын дараах үйлчилгээ, мэргэжлийн өндөр ур чадвар, салбарын дэвшилтэт технологийг санал болгодог.